Mетрополитан урлагийн музей Буддын сүмээс алдагдсан үзмэрийг Өмнөд Солонгос руу буцаажээ

Mетрополитан урлагийн музей Буддын сүмээс алдагдсан үзмэрийг Өмнөд Солонгос руу буцаажээ

Солонгосын дайны үеэр алдагдсан зургийг сүмд нь албан ёсоор буцаан өгсөн байна 

АНУ-ын Нью Йорк хотын Метрополитен урлагийн музей цуглуулгад нь хадгалагдаж байсан 18-р зууны үеийн Буддын шашны холбогдолтой хуйлмал зургийг БНСУ-д буцааж өгчээ. 

Тамын арав дахь хаан (1798) нэртэй зургийг энэ оны 11-р сард Гангвон мужийн Сокчо дахь Синхеунса сүмд нь эргүүлэн өгсөн байна. Тус бүтээлийг АНУ-ын арми Солонгосын дайны үеэр сүмийг эзэлж авах үед хууль бусаар авсан гэж үздэг. 

Уг зураг нь газар доорх ертөнцийн арван хааныг дүрсэлсэн цуврал зургийн нэг хэсэг бөгөөд өдгөө гурав нь гадаадад хадгалагдаж байна. Солонгос дахь Сокчогийн соёлын өвийг эргүүлэн авах хороо цуврал зураг эргээд нэг дор цуглана хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

©Метрополитан урлагийн музей

Сөүл хотноо болсон үзмэрийг албан ёсоор хүлээлгэн өгөх арга хэмжээнд Метрополитан урлагийн музейн захирал Макс Холлейн, Солонгосын өвийн үйлчилгээний администратор Хэо Мин, Хилийн чанад дахь Солонгосын соёлын өвийн сангийн ерөнхий нарийн бичгийн дарга Квак Чан Ён, Сокчо хотын дарга Ли Бён Сон; Сокчогийн соёлын өвийг эргүүлэн авах хорооны дарга Ли Санг Рае болон Синхеунса сүмийн ахлах лам Жи Хэ нар оролцжээ.

Солонгосын соёлын өвийн албаны администратор Хэо Мин: "Энэ хэрэг бол төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаагаар чухал үр дүнд хүргэсэн гайхалтай жишээ боллоо" гэж мэдэгджээ.

Метрополитен урлагийн музей нь Соёлын Өмчийн Санаачилга төслийн хүрээнд сүүлийн хэдэн жилийн хугацаанд хэд хэдэн үзмэрийг эх оронд нь буцаагаад байгаа билээ. Үүнээс дурдахад 2021-2022 онд Непал улс руу 11-р болон 13-р зууны үеийн хоёр баримал, 2023 онд Грек, Турк улс руу арав гаруй үзмэр, 2024 онд Ирак улс руу эртний Шумерын нэг үзмэр зэрэг үзмэрүүдийг хууль ёсны дагуу буцаагаад байгаа билээ. 

Соёлын Өмчийн Санаачлагаа төслийг хүрээнд цуглуулга дахь үзмэрийн гарал үүслийн судлах судлаачдын тоог хоёр дахин нэмэгдүүлснээр Метрополитен урлагийн музейн хууль бусаар худалдагдсан үзмэрийг эзэнд нь эргүүлэн өгөх хүчин чармайлт эрчимжиж байна. 

Met одоо эргүүлэн өгсөн үзмэрийн талаарх мэдээллийг тусгахын тулд үзмэр тус бүрийн цахим хуудсыг шинэчилж байгаа аж. 

Read more

Британийн музейд Японы самурайн соёлын тухай үзэсгэлэн дэлгэгдэнэ

Британийн музейд Японы самурайн соёлын тухай үзэсгэлэн дэлгэгдэнэ

Самурай  Британийн музей  2026.02.03 - 2026.05.04 Британийн музейд 2026 оны 2-р сард нээгдэх гэж буй “Самурай” нэртэй томоохон үзэсгэлэн нь сүүлийн мянга гаруй жилийн туршид самурай нар хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг өгүүлэх бөгөөд тэдний тухай домог болон дүр төрх нь хэрхэн бүтсэнийг харуулах шинэлэг үзэсгэлэн болох юм.

Их Британий Виктория Алберт музейн шинэ салбар ирэх жил ашиглалтанд орно

Их Британий Виктория Алберт музейн шинэ салбар ирэх жил ашиглалтанд орно

Зуун далан гурван жилийн түүхт Виктория алберт музей нь Их британий томоохон урлагийн музейн нэг билээ. Тус музейн шинэ салбар Ви энд Эи Ийст (V&A East)  нэртэйгээр 2026 оны 4-р сарын 18-ны өдөр нээлтээ хийж үзэгчдээ хүлээн авахаар төлөвлөж байна. 1852 онд байгуулагдсан Виктория Алберт музейн төв салбарыг

Ннена Калу 2025 оны Тернерийн шагналын эзэн боллоо

Ннена Калу 2025 оны Тернерийн шагналын эзэн боллоо

Уран бүтээлч Ннена Калу Тернерийн шагналыг хүртсэн анхны хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлч болжээ. Ннена Калу Их Британийн хамгийн нэр хүндтэй урлагийн шагнал болох Тернерийн шагналыг эзэн болж тус шагналыг хүртсэн суралцах бэрхшээлтэй анхны зураач гэдгээрээ түүхэнд бичигдлээ.  Тус шагналыг Их Британы улсын энэ жилийн соёлын хот болох Брэдфорд хотод болсон

61 дэх Дүрслэх урлагийн Венецийн Биенналийн үзэсгэлэнгийн кураторын багийг танилцуулж байна

61 дэх Дүрслэх урлагийн Венецийн Биенналийн үзэсгэлэнгийн кураторын багийг танилцуулж байна

Венецийн Биенналийн олон улсын үзэсгэлэн “Минор түлхүүрийн аянд” (In Minor Keys) нэрийн дор 2026 оны 5-р сард нээнэ. 61 дэх Дүрслэх урлагийн Венецийн Биеннал олон улсын үзэсгэлэн 2026 оны 5-р сарын 9-өөс 11-р сарын 22-ны 11-р сарын 22-ны гараг хүртэл Италийн Венец хотноо “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана.