61 дэх Дүрслэх урлагийн Венецийн Биенналийн үзэсгэлэнгийн кураторын багийг танилцуулж байна

61 дэх Дүрслэх урлагийн Венецийн Биенналийн үзэсгэлэнгийн кураторын багийг танилцуулж байна

Венецийн Биенналийн олон улсын үзэсгэлэн “Минор түлхүүрийн аянд” (In Minor Keys) нэрийн дор 2026 оны 5-р сард нээнэ.

61 дэх Дүрслэх урлагийн Венецийн Биеннал олон улсын үзэсгэлэн 2026 оны 5-р сарын 9-өөс 11-р сарын 22-ны 11-р сарын 22-ны гараг хүртэл Италийн Венец хотноо “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана.

Тус үзэсгэлэнгийн ерөнхий куратороор Өмнөд Африкийн Зиетс орчин үеийн музейн захирал, куратор Койо Коүо сонгогдсон болохыг 2024 оны 12-р сарын 3-ны өдөр зарлаад байсан билээ. Харамсалтай нь куратор Койо Коүо нь 57 насандаа зуурдаар нас барсан талаар энэ оны 5-р сарын 10-нд Венецийн Биенналийн зүгээс мэдээлжээ.

Үзэсгэлэнгийн нэр, удирдамжийг ерөнхий куратор Койо Коүогийн анх санаачилснаар, түүний гэр бүлийн дэмжлэгтэйгээр үргэлжлүүлэн авч явахаа Венецийн Биенналийн зохион байгуулагчид зарласан бөгөөд үүгээрээ түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн үйл хэргийг үргэлжлүүлэхийг зорьж буйгаа илэрхийлжээ. 

Куратор Койо Коүо нь үзэсгэлэнгийн нэрийг “Минор түлхүүрийн аянд” хэмээн тодорхойлсноо 2025 оны 4-р сарын 8-ны өдөр Биенналийн ерөнхийлөгчид илгээсэн хэвлэлийн мэдээ болон кураторын бичвэртээ дурдсан байна. 

Тэрээр "2024 оны 10-р сард Дүрслэх урлагийн Биенналийн 61 дэх удаагийн куратороор томилогдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Үзэсгэлэнгийн куратороор удирдан чиглүүлэх философийн хүрээг тантай болон танай хамт олонтой өнөөдөр хуваалцаж байгаадаа баяртай байна" хэмээн бичиж байжээ.

Венецийн Биенналийн зохион байгуулагчид куратор Койо Коүогийн өөрийн сонгосон баг хамт олонтой зөвлөлдөн ажиллаж байгаа бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд зөвлөх Гэйб Бэкхурст Фейхо (Gabe Beckhurst Feijoo), Мари Хэлэн Пэрэира (Marie Helene Pereira), Раша Салти (Rasha Salti), ерөнхий редактор Сидхарта Миттер (Siddhartha Mitter) болон туслах Рори Цапаи (Rory Tsapayi) нар багтана.

Read more

Британийн музейд Японы самурайн соёлын тухай үзэсгэлэн дэлгэгдэнэ

Британийн музейд Японы самурайн соёлын тухай үзэсгэлэн дэлгэгдэнэ

Самурай  Британийн музей  2026.02.03 - 2026.05.04 Британийн музейд 2026 оны 2-р сард нээгдэх гэж буй “Самурай” нэртэй томоохон үзэсгэлэн нь сүүлийн мянга гаруй жилийн туршид самурай нар хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг өгүүлэх бөгөөд тэдний тухай домог болон дүр төрх нь хэрхэн бүтсэнийг харуулах шинэлэг үзэсгэлэн болох юм.

Их Британий Виктория Алберт музейн шинэ салбар ирэх жил ашиглалтанд орно

Их Британий Виктория Алберт музейн шинэ салбар ирэх жил ашиглалтанд орно

Зуун далан гурван жилийн түүхт Виктория алберт музей нь Их британий томоохон урлагийн музейн нэг билээ. Тус музейн шинэ салбар Ви энд Эи Ийст (V&A East)  нэртэйгээр 2026 оны 4-р сарын 18-ны өдөр нээлтээ хийж үзэгчдээ хүлээн авахаар төлөвлөж байна. 1852 онд байгуулагдсан Виктория Алберт музейн төв салбарыг

Ннена Калу 2025 оны Тернерийн шагналын эзэн боллоо

Ннена Калу 2025 оны Тернерийн шагналын эзэн боллоо

Уран бүтээлч Ннена Калу Тернерийн шагналыг хүртсэн анхны хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлч болжээ. Ннена Калу Их Британийн хамгийн нэр хүндтэй урлагийн шагнал болох Тернерийн шагналыг эзэн болж тус шагналыг хүртсэн суралцах бэрхшээлтэй анхны зураач гэдгээрээ түүхэнд бичигдлээ.  Тус шагналыг Их Британы улсын энэ жилийн соёлын хот болох Брэдфорд хотод болсон

Густав Климтийн бүтээл 236.4 сая америк долларын үнэд хүржээ

Густав Климтийн бүтээл 236.4 сая америк долларын үнэд хүржээ

Австрийн зураач Густав Климтийн бүтээл дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн өндөр үнэтэй бүтээлийн хоёрт жагсаж байна. Австрийн зураач Густав Климтийн бүтээл 11 сарын 18-ны өдөр Нью-Йорк хотноо болсон дуудлага худалдаагаар 236.4 сая америк долларын үнэд хүржээ. Энэ нь өдгөө дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн өндөр үнэтэй бүтээлийн хоёрт жагсаж байна. 1914-1916